Жүжигчин Адъяа эхнэрээ зодсон гэв үү


"Захиалгат инээд" хамтлагийн жүжигчин Адъяаг эхнэрээ зодлоо гэх мэдээллийг түүний эхнэрийн найз гэгдэх Одгэрэл бүсгүй олон нийтэд зарласан. Хэрэг явдлын талаар Одгэрэл бичихдээ "3 сарын 13-ны өглөө согтуу гэртээ орж эхнэрээ зодож, дэвсэж, багалзуурдан алахыг завдаж... одоо цагдаад шалгагдаж байгаа ба эхнэр нь хэвтэрт орсон байна" хэмээсэн байна. Мөн ийм зүйлийг олон нийтэд тараасан хэмээн хүмүүс түүнийг элдвээр хэлж байгаад хэцүү байна хэмээсэн байна. Ямартай ч одоогоор энэ талаар баттай мэдээлэл байхгүй байгаа юм.