Монголын хошин урлагийн дунд үеийн архагуудын нэг болох “Шинэ-үе” продакшны захирал Бооёо буюу Д.Ариунболдыг өдгөө танихгүй, мэдэхгүй хүн гэж үгүй. Наян настай буурлаас найман настай балчирын дүрийг чадварлаг бүтээж, үзэгчдийг үргэлж инээлгэж, баясгадагт ард түмэн түүнд хайртай байдаг. Сүүлийн үед хамтлагийн залуус нь ар араасаа цувран түүнийг орхиж байгаа ч тэрээр гандан буурахгүй явсаар байна. Бооёо энэ их ажлын хажуугаар ар гэрийн амьдрал, хань үр хүүхдэдээ гаргах цаг зав, анхаарлаа хэзээ ч орхидоггүй нэгэн. Энэ талаар түүний том охин цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрээр жил бүрийн энэ л өдөр (3-р сарын 8) аавынхаа хийсэн хоолыг идэх гэж хүлээдэг, догдолдог. Гэрийнхээ 5-н эмэгтэйг баярлуулна гээд өглөөний 7-н цагт босож хоол хийгээд цай чанаад аягуу хөөрхөн ширээзасаад бэлдсэн байна хэмээжээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо