Дуучин Э.Энхзол охинтой юу


Хэний ч өмнө хэлье гэснээ хэлчихдэг, нэлээд чөлөөт сэтгэлгээтэй хүний тоонд дуучин Э.Энхзол яах аргагүй багтана. Алс холын Америк оронд амьдрахаар одсон дуучин бүсгүй маань хэсэг хугацаанд эх орондоо амарч байхдаа “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцон, урлагийн авьяасаа үзэгч фэнүүддээ дахин нэг сануулаад амжсан удаатай.

Түүнээс хойш төдий л удалгүй харийн орныг зорьсон түүний хувийн амьдрал их л нууцлаг байдаг. Элдэв янзын эрчүүдтэй нэр холбогдоод байдаггүй бүсгүй ээж болсон бололтой. Бяцхан охинтой хамтдаа авахуулсан зургаа цахим хуудаснаа байршуулсан ч ямар ч тайлбар хийгээгүй байна. Гэхдээ түүний дагагчид түүнийг аль хэдийнээ ээж болгож, охинтойгоо хамт юм уу хэмээн сонирхон асууж байлаа.