ОХУ-д Монголын нэрийг гаргаж явсан ганц дуучин бол Буриад улсын Ардын жүжигчин Б.Амархүү гэхэд хэлсдэхгүй. Энэ ч утгаараа түүнийг хүндлэх Монгол түмэн цөөнгүй. "Харин магтсан хүүхэн хуриман дээрээ…” гэдэгчилэн дуучин залуу сүүлийн үед их л хэл аманд өртөх болжээ. Одоогоос хоёр жил гаруйн өмнө "Минт” клубд нэгэн "Бүсгүй хүн”-ийг зодож гэмтээсэн гэх мэдээлэл явж байсан. Гэхдээ энэ талаар ямар нэгэн баттай хариу гараагүй. Харин энэ удаа "Хүүхдийн 100”-гийн өмнөх талбайд цуг явсан хоёр залуугийн хамт нэгэн сэтгүүлч залууг зодож гэмтээсэн гэх мэдээлэл тарах болов. Дуучин Амархүүд зодуулсан залуугийн толгой хагарснаас гадна зүүн мөрний доод талын булчин, шөрмөс урагдаж гэмтэн дурангийн хагалгаанд орох шаардлагатай болсон гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл яваад байгаа ч мөн л яг таг тодорхой бус байна. Ямартай ч хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүү үүсгэн шалгаж байгаа хэмээж байгаа бол зарим албан бус эх сурвалжууд хохирогч залууг хөтлөгч Ц.Чойжилсүрэн хэмээн мэдээллэсэн гэх яриа гараад байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо