Найман эмэгтэй баярынхаа өдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ


Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Улаанбаатар хотод 24-60 насны найман эмэгтэй согтуу нөхөртөө зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас цагдаагийн байгууллагаас тусламж хүсчээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах нэгэн караокед 36 настай, эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хамтран амьдрагч 36 настай, эмэгтэй Б-г зодож, гэмтэл учруулсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

“Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний ... тоотод манай нөхөр намайг зодоод байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад 32 настай, эмэгтэй М-г нөхөр 33 настай, эрэгтэй Ш нь согтуурсан үедээ зодож танхайрсныг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ...байранд оршин суух 61 настай, эрэгтэй Б гэгч нь согтуурсан үедээ эхнэр, 62 настай, эмэгтэй О-г зодож танхайрсныг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж буй юм байна.

 

medee.mn