Урлагийн гайхалтай гэр бүлийн нэг бол жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийн гэр бүл. Түүний гэргийг драмын театрын хатан ээж гэж олон түмэн хайрлаж хүндэлдэг билээ. Тэгвэл хатан ээж саяхан ихэд уурсжээ. Тэрээр "Бидний хийсэн киног 14000 хүн 3 хоногийн дотор үзжээ. Олон хүн үзсэн нь нэг талдаа сайн л даа. Гэхдээ бид энэ киног бүтээх гэж хамаг цаг нар, хөлс хүчээ 3 сар гаран зориулж байгаад киног дэлгэцэд гаргадаг юм. Гэтэл хэн ч хамаагүй бусдын ОЮУНЫ ӨМЧИЙГ хаа хамаагүй дураараа цацаж байна. Монголд кино урлагийг дэмждэг төр ч алга, хамгаалдаг улс ч алга. Зөвхөн ганц кино бус ард иргэд ажлаа чадлаараа хийж зүтгэж хуулийн дагуу татвараа төлөөд л амьдарч байгаа ч хаана ч хууль алга тэр дундаа ард түмэнд шүү" хэмээжээ. Ойрын саруудад кино театрт тавигдаж дуусаад төлбөртэй сувгуудаар явуулж байгаа киног нь цахим ертөнцөөр тараагаад байгаад жүжигчин тунчиг ууртай байгаа. Өдөрт л нэг оюуны өмч ярьсан уран бүтээлч гарч ирж байгаа ба энэ удаагийнх жүжигчин С.Сарантуяа байлаа.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна