Нийтийн дууны салбарын ханхүү гэж өргөмжлөгдөж байсан С.Жавхлан улс төрд хүч үзэж яваа. Монгол өв соёлоо дээдлэн шүтэх талаар ярьсаар улс төрд саадгүйхэн ороод ирсэн. Гэсэн ч сонгогдож байсан үе шигээ ажлаа тийм ч сайн хийсэнгүй. Хурал таслаж, таслалтын тоогоор нэлээдгүй өндөрт бичигдэж явсан түүнээс сэтгүүлч учир шалтгааныг нь асуутал би суух гэж сонгогдоогүй гэж ам бардам хариулсан байдаг ч нүдэнд харагдаж, гарт баригдаж хэмжээний хийсэн ажил огт харагдахгүй байлаа. Биеэ өмөөрч өөрийгөө уснаас хуурайхан шиг гаргаад авчихдаг С.Жавхлан гишүүн саяхан бас л өөрийгөө өмөөрөөд авчээ. Монгол залуус эх орныхоо төлөө хэрхэн тэмцэж байгааг гарган харуулсан Маш нууц киноны 2-р ангийн талаар хүмүүс сэтгэгдлээ илэрхийлсэн ба мэдээж гишүүдийн талаар яриа сөхөгдтөл С.Жавхлан өөрийгөө ингэж өмгөөлөв.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна