Намуунаа Эрхэмбаяртай хамт авахуулсан зургандаа ийм тайлбар хийжээ


Мөрөөдлийн театрын жүжигчин Эрхэмбаяр, Намуунаа нар нэг гэрт ороод нэлээдгүй хугацааг үджээ. Хүн бүр тэдний энэ харилцаанд дургүй байгаагаа илэрхийлж, харааж байсан ч хосууд тэдэнтэй үзэж тарсаар нэг юм тайван амьдрах боллоо. Эрхэмбаяр нялх амрагтаа машин авч өгч эрхлүүлж, Намуунаа ч түүнийгээ гайхуулж нэг хэсэг л бөөн юм болов. Хамтдаа авахуулсан зургаа нэг ч удаа нийтэлж байгаагүй бөгөөд энэ удаа Намуунаа эр нөхөртэйгөө хамт авахуулсан зургаа цахим хуудаснаа нийтэлжээ. Тэд Маш нууц -2 киноны нээлтэнд очсон ба уг кинонд Эрхэмбаяр дүр бүтээсэн юм.