Ард түмний хайртай бахархалт хүү Асашёорюү Дагвадорж улс мөнгөгүй гэх инээдтэй шалтгаанаар өвлийн олимпийг зорьж чадаагүй тамирчин Б.Сумьяад туслан "Японы Биеийн Тамирын Дээд Сургуульд" суралцуулахаар болжээ. Өчигдөр Б.Сумьяагийн ээж Аса аваргатай утсаар ярин өөрсдийн тухай хэлсэн бөгөөд тэрээр тус сургуулийн захиралтай холбогдон Б.Сумьяагийн талаар хэлсэнд түүнийг сургуульдаа элсэн суралцуулах боломжтой хэмээх хариу өгсөн байна. Тэрээр "Боломж гэдэг юмыг хүн алдаж болохгүй. Би 2022 оны Бээжингийн Олимпд ядаж нэг тамирчин нь эхний шигшээ 16-д ч юм уу 32-т ч юм уу багтах боломжуудыг Монголчууд гаргах хэрэгтэй. Цана, тэшүүрт бол үнэхээр бид огцом, бяртай,хурдтай, тэвчээртэй хүмүүс. Эрэгтэйчүүдээсээ илүү Монгол эмэгтэйчүүд илүү их тэвчээртэй тийм хүмүүс. Энэ боломжийг бүгдээрээ сайхан зөв ашиглах хэрэгтэй. Аливаа холбоо энэ тэртэй нь би хамаагүй. Би өөрийгөө ч ингэж өмчлөхгүй, боломжийг нь олгож өгч байгаа. Сумьяа дүүтэйгээ жоохон эртхэн уулзсан бол гэж бага зэрэг харамслын сэтгэгдэл төрж байна" хэмээсэн байна.
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ