THE VOICE шоу дугаар ахих тусам сонирхолтой болж дэлхийн дуу хоолой Монголд ч бий юм байна гэдгийг ойлгуулж байна. Гайхалтай өвөрмөц хоолойгоороо шүүгчдийг алмайруулж тэдний дунд өрсөлдөөнийг бий болгож байгаа оролцогчид тунчиг олон байна. Нэг салбарт хүчин зүтгэдэг ах дүү нар ч гэсэн цагаа тулж сандал эргэх мөчид хоорондоо эелдэгээр тэмцэлдэж буй. Уг нэвтрүүлгийн шүүгчид дундаас хамгийн сонирхолтой нэгэн бол Ука. Кивид байхдаа гялтагнаагүй энэ бүсгүй ганцаарчилсан уран бүтээлд орсноороо нүд сохлох шахам гялалзаж байх нь тэр шүү. Час хийсэн хэдэн уран бүтээлийнхээ ачаар VOICE наадмын шүүгчийн суудалд тухлаж байгаа Ука нэгэн сайтад өгсөн ярилцлагандаа Одоохондоо би тэднээс суралцаж байна. Ах нараас олон зүйлийг харж, мэдэж авч байна. Багаасаа тэднийг харж, үлгэр дуурайл авч ирсэн маань миний давуу тал болно. Харин тэд миний арга барилыг сайн мэдэхгүй учраас юу хийх гэж байгааг төсөөлөх ч үгүй. Харин ганц эмээж байгаа хүн нь С.Ононбат ах байна. Бид өмнө нь хамтран ажиллаж байсан болохоор миний юу хийх гэж байгааг гадарлаж магадгүй хэмээжээ. Ингээд түүний өрсөлдөгчөөр Ононбат тодорчээ.
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ