Шарк Цэлмүүний “оньс” нээгдлээ


Шарк Цэлмүүнийн хөрөнгө оруулалт хийсэн Оньс өрөө аль хэдийнээ олон түмэнд хүрэхэд бэлэн болсон байна. Чадварлаг бизнес хатагтай хөрөнгө оруулалтаа хийчэхээд гадны орнуудаар зугаалж яваад амаржсан ба одоохондоо эх орондоо ирээгүй байгаа. Гэсэн ч тэрээр хөрөнгө оруулсан газраа цахим хуудсаараа дамжуулан рекламдаад авчээ.   "Шарк Танк нэвтрүүлэгт оролцож гэрээ ёсоор хөрөнгө оруулалтаа хийж, хүүхэд залуучууд гэлтгүй ажлын хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ сонирхолтой, оюун ухаанаа тэлсэн, зөв зохистой цаг заваа зарцуулах шинэ "Оньс Өрөө"-нд та бүхнийг хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг урьж байна. Солонго, Гэрлээ хоёртоо баяр хүргэе! " хэмээн шинэхэн бизнесээ сурталчлан алжаал ядаргаагаа тайлахыг уриалжээ. Тэрээр энэхүү төсөлд өөрийн зүгээс 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тус компанийн 30%-ийг эзэмшихээр болсон юм.