УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр "Би бол 172 сая ам.долларыг Стандарт банкнаас зээлж авсан гэж үзэж байгаа. Стандарт банкныхан 2007 онд 20 сая доллараар гэрээ хийж байсан байна. 2009 онд 36 сая ам.долларын гэрээ хийж байсан байна. Дараа нь 2009 оны гэрээндээ 2010 онд өөрчлөлт оруулж 75 сая ам доллар болгож нэмэгдүүлсэн байна. 2010 онд 27 сая ам.долларын шинэ гэрээ байгуулаад, 2011 онд энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаад 34 сая ам.доллар авсан. Ингээд нийтдээ 172 сая долларын зээлийн гэрээг 2011 он гэхэд "Жаст" групп Стандарт банктай хийсэн байгаа юм.
Тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Сугар, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ганзориг, Эрдэнэт үйлдвэр ХК-ийн хуулийн хэлтсийн дарга Мөнхжаргал, санхүүгийн хэлтсийн дарга Галбаатар нар 172 сая ам.долларын гэрээний баталгаан дээр гарын үсэг зурсан байгаа юм. Одоо 172 сая ам.долларын 51 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэр, үлдсэн 121 сая ам.долларыг Төрийн банк төлөх нөхцөл байдал үүсээд байна. Мөн Стандарт банк 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гомдол гаргаж, шүүхээс Эрдэнэт үйлдвэрийн эд хөрөнгийг битүүмжлэх нь зөв гэсэн захирамж гаргасан байна. Монгол Улсын өрөнд оруулсан, энэ байдлыг нуусан хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. Жаст-ын Батхүү, Алтжингийн Алтан гэсэн жараахайнуудтай биш анх Стандарт банктай ийм гэрээ хийсэн нөхдийн араас хөөцөлдөх ёстой" гэв.
Мөн тэрээр "“Эрдэнэт” үйлдвэр 300 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон байна. Үүний талаас дээш хувийг өрөнд өгөх гээд байна. Энд нэг зүйлийг онцлоход арбитрын шүүхийн шийдвэр мөнгө төлснөөр эцэслэгдэхгүй. Учир нь, 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар 109 сая ам.доллар байгаа. Хүү торгууль хоног тутамд тоологдоод явж байгаа учраас одоо хэдэн төгрөг болж нэмэгдсэн нь тодорхойгүй байна” гэв.
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ