iPhone X-ын борлуулалт санасанд хүрэхгүй байгаа учраас илүү хямд хувилбарыг ирэх намар гаргахаа Apple Inc. мэдэгдлээ. Энэ онд багтаад шинээр 3 төрлийн ухаалаг утсыг худалдаанд нэвтрүүлэх юм. Эхнийх нь түүхэн дэх хамгийн том iPhone байх бол, 2 дахь нь одоогийн iPhone X-тэй адилхан хэмжээтэй боловч сайжирсан загвар, 3 дахь нь iPhone-ы давуу талуудыг шингээсэн ч үнийн хувьд тун боломжийн хямд загвар байх ажээ. Apple бодлогодоо өөрчлөлт оруулах болсон нь хүмүүс iPhone X-ыг худалдан авах сонирхолтой боловч, үнээс нь шалтгаалан авч чадахгүй байгаа байдлыг зохицуулах гэнэ. Олон сарын турш маш их хүлээлттэй байсан iPhone X өнгөрсөн жил нээлтээ хийснээс хойш, төлөвлөсний дагуу борлуулалттай байж чадахгүй байна. 2017 оны 4 дүгээр улиралд аналистууд 80.2 сая ширхэг борлогдоно хэмээн таамаглал дэвшүүлж байсан ч, 77.3 сая худалдаалагджээ. Хэдийгээр худалдан авагчдад iPhone X-ын загвар таалагдсан ч, 1000 ам.долларын үнэ нь хэтэрхий үнэтэй санагдаж байгаа юм. Тэгвэл нөхцөл байдлыг мэдэрсэн Apple-ын зүгээс ирэх намар шинээр 3 төрлийн, өөр өөрийн онцлогтой загваруудыг санал болгоно. Энд нэр дурьдагдаад буй Apple-ын түүхэн дэх хамгийн том ухаалаг утас гэгдэж байгаа загвар нь ойролцоогоор 6.5 инчийн дэлгэцтэй байх юм. Гэхдээ iPhone X-ын загвартай гарна гэдгээрээ онцлог. Аль болох том дэлгэцтэй байх нь бизнесмэнүүдэд ихээхэн таалагдаж байна. Тэд жижиг таблет шиг хэмжээтэй утсан дээрээ цахим шуудан бичих, тэмдэглэл хийх, том ажлын файл дээр ажиллах боломжтой болох юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна