Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Элизабет Барсакийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярилцаж, тэр дундаа ус цэвэршүүлэх байгууламж, хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийг барих төслийн талаар илүүтэй санал солилцов. С.Амарсайхан "Франц улс нь ус цэвэршүүлэх, хог хаягдал боловсруулах чиглэлээр өндөр технологийг эзэмшсэн улс орны нэг. Та бүхэн энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийх тал дээр анхаарч өгвөл бид дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна" гэлээ. Элчин сайд Элизабет Барсак энэ асуудлыг судлаж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлье гэдгээ илэрхийллээ.
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ