Токио дахь Монголын элчин сайдын яам Японы гадаад харилцааны яаманд хүүхдийн комик сэтгүүлд гарсан зурагны асуудлаар албан ёсны эсэргүүцэл илэрхийлжээ. Мэдэгдэлд “Корокоро сар тутмын сэтгүүл дээр Монголын түүх соёлыг төдийгүй Японы төр засаг, ард түмний Монгол улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх гэсэн чин эрмэлзлэлийг үл хүндэтгэсэн агуулга бүхий ёс суртахуунгүй зураг гарчээ. Энэ нь дан ганц ёс суртахууны хэм хэмжээг зөрчөөд зогсохгүй садар самууны сурталчилгааг хориглосон, хүүхдийн эрхийг хамгаалахаар чиглэсэн Японы хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд энэхүү ёс суртахуунгүй үйлдэлд гүнээ харамсаж Японы Гадаад хэргийн яаманд эсэргүүцлээ илэрхийлэхийн ялдамд Японы тал уг асуудалд хуулийн хүрээнд зохих анхаарал хандуулна гэж итгэж байна. Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Д. Батжаргал" гэсэн байна.
Мөн өчигдөр орой сэтгүүлийг эрхлэн гаргадаг Шогакукан компанийн төлөөлөгч Монголын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Д. Батжаргалтай уулзаж уучлалт гуйсныг мэдээлжээ. Шогакукан компанийн вэбсайтад нийтлэгдсэн мэдэгдэлд “Чингис хааныг хүндэлдэг бүх хүмүүсийг гомдоох зүйл хийсэндээ бид гүн гүнзгий уучлал гуйж байна” гэжээ.
Сэтгүүлийн гуравдугаар сарын дугаар хоёрдугаар сарын 15-наас Японд гарсан юм. Тус дугаарт Чингис хааны гараар зурсан хөрөг нийтлэгдсэн юм. Хөрөгний духны хэсэгт эр бэлэг эрхтний дүрс зурсан байсан.
Эх сурвалж: Токио дахь Монгол Улсын элчин сайдын яам
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ