Ану хатан кинонд тоглож эрхгүй олны танил болсон дуучин Отгонжаргал "Миний ээж тэмээчин" дууг дахин амилуулж цахим орчныг шуугиулж дахин мандлаа. Шинэхэн клипэндээ зориулж нээлт хүртэл хийсэн тэрээр бие даасан тоглолтондоо бэлдээд тунчиг завгүй байгаа сурагтай. Гэсэн ч тэрээр энэ их ажлын хажуугаар шинэхэн дуугаа магтахаа мартсангүй.
"Дуугаа бичүүлж байх явцдаа хоёр удаа бичлэгээ зогсоосон. Дууны үг яг л кино шиг нүдэнд бууж байсан. Клипний хувьд уйлдаг нь үнэхээр чин сэтгэлээсээ уйлсан. Үнэхээр дүрдээ орж уйлсан. Мэндбаяр гуай намайг уйлуулсан. Тийм мундаг хүн миний ээжид тоглоод миний зүрх сэтгэлээс гарах тэр нулимсыг надад өгөөгүй бол би магадгүй уйлахгүй ч байсан байж магадгүй. Энэ бүх энгийн бөгөөд зүрхэнд ойрхон зүйлс манай ард түмний сэтгэлд хүрсэн юм болов уу гэж бодож байна" хэмээн дурсжээ.

У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ