"Mongolia”s Next Top Model" шоунд оролцож рейтингээ чамгүй өсгөөд авсан мисс Ю.Балжидмаа 14 настайдаа загварт хөл тавьсан нэгэн. Сэтгэл судлаач мэргэжилтэй тэрээр "NTV" телевизийн бүтээл болох "Ахлах тогоочийн заавраар" нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Нэг цагийн турш рестораны хоолыг мэргэжлийн тогоочийн заавраар хийж гүйцэтгэх ёстой тус нэвтрүүлэгт олны танил олон эрхмүүд оролцсон. Мэргэжлийн тогоочийн нүд, чих, гар нь болж нэг хүн шиг хамтарч ажиллах ёстой тус нэвтрүүлэгт орсон оролцогчид болон тогоочид чамгүй нервтээд авдаг. Тус нэвтрүүлгийн тогоочид дундаас шаардлага өндөртэйд тооцогддог "Гүн шим"-ийн гэх тодотголтой Эрдэнэхүүд загнуулсан оролцогчид олон бий. Мисс бүсгүй үүнийг үл ажран Эрдэнэхүү тогоочийн гарын дор тус нэвтрүүлэгт оролцохыг хүссэн хүсэлтээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн бөгөөд тун удахгүй Балжидмаагийн тэсвэр тэвчээр болон тогоочийн ур чадварыг сонирхолтой шоу нэвтрүүлгээр дамжуулан харах боломжтой болох нь ээ.


Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна