Япончууд Их эзэн Чингис хааныг доромжлов


Дэлхийн талыг эзлэж явсан Чингис хааныг танихгүй дэлхийн хүн байхгүй. Гэтэл ойрын жилүүдэд Чингис хааныг доромжлох улс орнуудын тоо нэмэгдсээр байна. Цахим ертөнцөд нэгэн Хятад эр Чингис хааныг зургийг тавьж байгаад элдэвлэсэн хэрэг гарч үүнийг нь Хятадын засгийн газар шийдэж онцгүй үйлдэл гаргасан иргэндээ хорих ял оноов. Гэтэл саяхнаас Япон улсын Хитоцүбаши группийн Шёогакүкан ХК-аас сар бүр бага сургуулийн хүүхдүүдэд зориулан эрхлэн гаргадаг, Корокоро /ミック/ хошин зурагт номонд Чингис хааны духан дээр бэлэг эрхтэн зурж, нэрийг нь ч бас бэлэг эрхтэн гэдэг дуудлаганд оруулан хэвлэжээ. Тус номонд Чингис хааны нэрийг チンギス/Чингис/ гэж гадаад үгний катакана үсгээр бичдэг. Тэгвэл бэлэг эрхтэн гэсэн үгийг ちんちん/чин чин/ гэж бичдэг ажээ. Энэхүү номны зураг цахим ертөнцөд тархаж Монголчуудын дургүйг дээд цэгт нь хүргэж байна. Аса аврага ч үүнд дургүйцлээ илэрхийлж  уучлал гуйх ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн ажээ.Үүгээр ч зогсохгүй тус улсын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Их хааныг нь бэлэг эрхтэн хэмээн дуудсанд Монголчууд уурлаж байна" нэртэй мэдээллүүд ч цацагдаж эхэлсэн бөгөөд үнэндээ элчин сайдын яам ийм зүйл дээр сануулга өгч, тайлбар, залруулга хийх ёстой хэмээн олон нийт шаардаж байгаа ажээ.