Манай улсын хамгийн их үзэгчтэй телевиз бол Монгол HD. Тэд хаалтын гэрээгүй, сонирхолтой контент нийлүүлдэг, мөн кинонуудаа ч албан ёсны эрхтэй гаргадаг гээд олон төрлийн давуу талтай. Тиймдээ ч тэр юмуу үзэгчдийн рейтингээрээ өндөрт залардаг. Харин саяхнаас энэ телевиз олон нийтийн анхаарлыг татах, үзэх дуртай нэвтрүүлгүүдийг нөхдөггүй болгож юм үзээгүй зан гаргах боллоо хэмээн хүмүүс ярьж дуусаагүй байтал өнөөдрөөс эхлэн тэдний суваг тэр чигтээ нөхөх үйлчилгээгүй болж байгаа талаар мэдэгдэл хийв. Ажил, хичээл гээд амжаагүй үедээ дуртай нэвтрүүлгээ нөхөөд үздэг байсан ч ийнхүү больж байгаа гэнэ. Үүний талаар ард түмэн сошиалд сэтгэгдлээ илэрхийлж байгаа ба дийлэнх нь сөрөг сэтгэгдэл байгаа харагдана лээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна