Мөнгөнсүх бууж өгөхгүй


"SBN" телевизийн бүтээл "Сонголт" олон ангит кинонд дүр бүтээж олонд танигдсан жүжигчин Ж.Мөнгөнсүх THE VOICE шоунд оролцсон ч тэнцээгүй. Угтаа сэтгүүлч мэргэжилтэй залуу шоунд тэнцээгүй ч ерөөсөө сэтгэлээр унаагүй гэнэ. Тэрээр шоуны талаар 

"Энэ хорвоод хүн болж ирсэнээр олон зүйлд өөрийгөө сорьж, чадах хэрээрээ өөрчлөгдөж байхыг хүсдэг. Нэгэн хэвийн нэг хэвэнд цутгасан юм шиг амьдрах утгагүй шд. Тэгээд ч дуулах их дуртай учраас дэлхийн хэмжээний энэ тайзан дээр гарч үзэхийг хүссэн бөгөөд 1000 гаруй оролцогчдоос сонгогдож 110-т багтан BLIND AUDITION-д оролцож чадсан нь надад амжилт байлаа. Гэхдээ хэзээ ч бууж өгч шантрахгүй, энэ шоу дараачийн олон ажлын минь эхлэл болох гүүр байгаасай... Удахгүй олон зүйлээр уулзах болно..." хэмээжээ. Мөнгөнсүхийн хувьд ойрын өдрүүдэд цахим хуудаснаа шинэ клип, шинэ дуу гэх гарчигтай зураг бичлэгүүд орж байгаа харагдана лээ. Тэгэхээр сэтгүүлч залуу дуу хөгжмийг урсгалд орж уран бүтээл туурвих гээд өөрийгөө сойгоод байгаа бололтой