Шинэбаяр нууж хааж байсан хайрынхаа талаар ам нээв


Аав киногоор олонд танигдаж, драмын театрын отгон Ромеогоор хүртэл тодроод байсан Шинэбаяр уран нугараач Хандаа гэх бүсгүйтэй дэр нэгтгэж охинтой болсон. Гэргийгээ төрөхөөс өмнө ганц бие хэмээн зарлаж, өөрсдийнх нь талаар мэдсэн хэвлэлийнхний амыг найз гэдэг үгээр дарж байсан. Их л дотно авахуулсан зураг нь хүртэл ил байхад жүжигчин залуу эрс эсэргүүцэж байсан нь хувийн  карьертай нь холбоотой гэх таамаг бий. Охид бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг жүжигчин дуучин залуус гэргийгээ нууж рейтингээ өсгөх гээд байдаг тал харагдах болсон. Ямартай ч шинэ хүнээ мэндэлэхээс өмнө нууж байсан гэргийнхээ талаар Шинэбаяр нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө "Би ер нь нэг их дурлаад яваад байдаггүй. Хэдийгээр гудамжаар дүүрэн сайхан бүсгүйчүүд алхаж байгаа ч унаж босох аль ч үед үргэлж дэргэд маань байж чадах хүнийг олохыг хүсдэг. Гэхдээ нэг дурлачих юм бол ёстой уучлаарай шүү дээ. Гал руу орж, ус руу үсэрч ч чадна. Чин сэтгэлийн дурлалтайгаа учрах юм бол юуг ч хийж чадна” хэмээн ярьж байсан гэх. Ямартай ч өдгөө уран бүтээлийн олз омог ихтэй байгаа Шинэбаярын гэр бүлийн зургуудаас.