Татар хамтлагийн дуучин Заяа залуусыг шүүмжлэв. Тэрээр "Залуус их сонин. Үерхэл нь хүртэл. Би арван жилд байхдаа Туяа гэж охинтой үерхдэг байхдаа бид хоёроос өөр хүн байхгүй мэт санагдаж, мөрөөдтөл тэгж гоё үерхдэг байсан. Одоогийн залуус тийм биш, найз залуу нь босоод явахад би тэрийг танина, энийг танина гээд л өөрөөсөө левел өндөртэй нэгнийг таньдагаа гайхуулж эхлэнэ. Хосуудын үерхэл нтр хэрэггүй зүйл болчихсон. Дээд давхаргаасаа зүүгдэж биш доод давхартаа зогсож амьдарвал илүү эмоцитой амьдарна. 570 хоёр зуу , гурван зуун сая төгрөгийн үнэтэй машин унахын тулд амьдралынхаа талыг зарцуулаад тэрийг унаад явж байгаа хүмүүс их өрөвдөлтэй. Европт явж байхдаа би нэгхэн ширхэг л жип харсан. Манай Монголчууд бол тийм биш, их ганган" хэмээн хэдэн үг хэлээд авчээ. Татар хамтлагийн хувьд шинийн хоёрны өдөр сүр дуулиантай, олон хүн цуглуулсан тоглолтыг зохион байгуулсан билээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна