ХАКУХО ХУРИМЫН ОЙГОО ИНГЭЖ ТЭМДЭГЛЭВ


Хакухо аварга арав гаруй жилийн өмнө харийн бүсгүйг ханиараа сонгож Япон улсад хүргэн орж олон монгол бүсгүйчүүд төдийгүй бөхөд хайртай олон хүн бүрийн харамслыг төрүүлж байлаа.  Түүнчлэн их аваргын гэр бүлийнхэн ч дургүйцэж Дархан аварга Ж.Мөнхбат гэргийдээ "Чи тэр япон бэрээрээ хөлөө хучуулаарай, би монгол охиноороо хөлөө хучуулна" хэмээн омогдоод авсан ч удаа бий гэдэг. Гэсэн ч хосууд өдгөө 11 жил хамтдаа сайхан амьдарч байна. Одоогоос 11 жилийн өмнө буюу 2007 оны 2-р сарын 20-ны өдөр арлын орныг донсолгосон их "хөл"-тэй хурим  хийж байсан хосууд өчигдөр хуримын ойгоо ийн даруухан тэмдэглэсэн гэнэ дээ.