Айлд хүүхэд өсөж байгаа цагт хүссэн хүсээгүй хүүхэлдэйн кино үзэхээр өөр аргагүй болно. Харин хүүхдүүдийн үзэх дуртай минион хэмээх шар амьтад ямар хэлээр ярьдгийг сонирхож байсан нь тун цөөхөн байх. Минионы харилцааны хэл болгож тус киног зохиогчид тусгай хэл зохион бүтээжээ. Ингээд дэлхийн орон орны хэлнээс янз бүрийн үг авч, нэг хэл болгосон байна. Өөрөөр хэлбэл миньонууд дэлхийн бараг бүх хэлээр ярьдаг гэсэн үг. Жишээлбэл италиар “Gelato” гэдэг нь мөхөөлдөс гэсэн бү бол испаниар “Para tu” гэдэг нь чамд, танд гэсэн утгатай. “Poulet tiki masala” нь францаар энэтхэг хоолыг илтгэдэг бол “banana” гэдэг нь англи үг. Ингээд орон орны хэлнээс авсан холимог үгсийг жаахан хурдлуулчихад л ийм хөгжилтэй хэл үүсч байгаа юм.
Ихэнх үзэгчид энэ хүүхэлдэйн киноноос мөн иврит, япон, филиппин, индонез үгс сонссон биз ээ. Жишээлбэл “Kanpai” гэдэг нь япон мэндчилгээний үг бол “Pwede na” гэдэг нь филиппинээр “За, эхэлцгээе” гэсэн утгатай.
«Bananonina» — царай муутай
«Po ka bananonina baboi» — Юун царай муутай тоглоом бэ?
«Poopay» — Удахгүй уулзацгаая
«Ti amo poopay» — Бид салж байна
«La boda» — хурим
«Muak» — үнсэлт
«Baboi» — тоглоом
«Tank u» — баярлалаа
«Po Ka» — юу
«Bello»(италиар сайхан гэсэн утгатай) — Сайн уу
«Bee-Do» —гал түймэр
«Stupa!» — зогс
«Luk at tu» — Түүнийг хар даа.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна