Сэтгүүлч Б.Ундрахжаргалантийн “Болзоо” нэвтрүүлгийн Бямба гаригийн ээлжит зочноор Монгол Улсын Гавъяат жүжигчин И.Одончимэг оролцжээ. Энэ талаар Б.Ундрахжаргалант цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр “Тэр их өвөрмөц хүн юм. Зөн мэдрэмжтэй, зүүд нь бас биелдэг. Жүжигчний мэргэжлийг сонгосон нь ч их сонин.Автобусанд сууж хотоор тойрч яваад драммын театрын ойролцоо буучихсан.Тухайн өдөр тэр жүжигчин болох ёстой гэдгээ ойлгожээ…
Сурагч байхаасаа л хэлэх гэснээ хэлчихдэг шударга байснаас болж сахилга бат “муу” сурагч гэж багш нарт адлагддаг байж.Тэр тоогоо зөв бодсон ч 2 авдаг байсан.Хожим нь оюутан болоод дээд сургуулийн багш нараа нэр цохож Монголын радиогоор мөн шүүмжилж байж.Энэ бүгд аливаад үнэн байхыг эрмэлздэг төрөлх зантай нь холбоотой…
Түүний ээж газар унтах дуртай. Одноогийн орных нь урдуур унтаж байхад ч ээжийгээ санаад л байдаг. Ачийг нь хариулахсан гэж их хичээдэг ч ерөөсөө сэтгэлдээ хүртэл баялуулж чадаагүй гэж тэр өөрийгөө чамладаг. Одончимэг аавыгаа нас барахад хажууд нь байж чадаагүй.Хүн бүр аав ээжийгээ ачлах тухай яриад байдаг ч үргэлж үхэлтэй нүүр тулж байж,бүгдийг ухаардагийг тэр эрт ойлгуулах гэж шинэ киногоо бүтээжээ.” хэмээн бичжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна