ТӨГӨЛДӨР ХУУР ТОГЛОЖ СУРАХ НЬ ХҮҮХДИЙН ТАРХИЙГ ХӨГЖҮҮЛЖ УХААЛАГ БОЛГОДОГ


Хэрвээ та хүүхдээ СЭТГЭХ БОДОХ ЧАДВАРТАЙ, ГҮЙЛГЭЭ УХААН САЙТАЙ, ЧАДВАРЛАГ нэгэн болгож төлөвшүүлэхийг хүсэж байгаа бол төгөлдөр хуур хөгжмөөр хичээллүүлээрэй. Учир нь төгөлдөр хуур тоглож сурах нь хөгжмийн таашаал өгөхөөс гадна таны хүүхдийн тархинд тэжээл болж өгдөг гэнэ. Мөн төгөлдөр хуур тоглодог хүний тархи нь төгөлдөр хуур тоглодоггүй хүний тархинаас хамаагүй илүү сайн хөгжсөн байдаг гэдгийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна. Мөн Төгөлдөр хуур хөгжмийг заавал сурах нь хэд хэдэн давуу талтай. Хүн болгон төрөлхийн сайн сонсголтой байдаггүй. Төгөлдөр хуур тоглох нь хүүхдийн сонсголыг хөгжүүлдэг. Төгөлдөр хуур тоглож байхдаа хөг эгшгийг ялгаж сонсож сурдаг. Өөр өөр эгшгүүдийг зэрэг хөгжимдөх бүрт тархи өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг байна. 

Нот уншингаа төгөлдөр хуур тоглоход дээд зэргийн анхаарал мөн тэвчээр шаардагддаг. Учир нь 1 удаа тоглоод л сурчихгүй дахин дахин давтаж байж гартаа хэвшүүлдэг. Ингэснээр хүүхэд аливаа зүйлийн учрыг нь амархан олж хийж чаддаг, нямбай, няхуур, сайн төвлөрөх чадвартай болдог. 

Нүдээрээ нот уншингаа 2 гараараа хөгжимдөх нь бас л нэг өөр төрлийн тархины дасгал юм. Төгөлдөр хуурын нот унших нь нэг талаараа гадаад хэл сурахтай адил юм. Нот уншихдаа дээш доош харцаа байнга шилжүүлдэг учир нүдний хараанд ч мөн сайнаар нөлөөлдөг байна

Үүгээр ч зогсохгүй төгөлдөр хуур тоглож сурснаар хүүхэд илүү овсгоотой болдог. Хэрвээ та хүүхдээ Төгөлдөр хуур хөгжмөөр хичээллүүлэх гэж байгаа бол ANU MUSIC сургалтын төвийг зориорой. Уг хамт олон 5-н жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа ба таньд МУ Филармон, консерваторын мэргэжлийн хөгжимчид хичээл орох болно.