Пёнчан-2018” өвлийн олимпод манай улсын баг тамирчид идэвхи цармайлттай оролцсон өдрүүд өнгөрлөө. Олиипид явсан хүмүүсийг ангилвал тамирчдын тоог хэд дахин нугалсан сайд дарга нар байсан нь олныг бухимдуулаад авсан. Гэтэл сошиал орчинд нэгэн зураг тарсан нь ард иргэдийг бүр ч хилэгнүүлээд авав. Учир нь хурд хүчээ шавхан оролцох гэж байгаа тамирчид нь хүйтэн шалан дээр хөл нүцгэн хана налаад зогсчихсон гэм хийсэн хүүхдүүд загнуулж байгаа аятай байх юм. Тамирчдын царайг харахад л загнуулж байгаа дүр зураг мөн бололтой. Энэ зургийг харсан иргэд Өөрт байгаа бүхнээ дайчилж өөрсдийнх нь хийж чадаагүй, чадах ч үгүй зүйлийг хийх гээд болгоно доо гээд байж байгаа тамирчдаа урмаар тэтгэж чадахгүй бол битгий урмыг нь хуглаач хурган дарга нар аа хэмээжээ. Гэвч газар дээр нь юу болсон талаар хэн ч мэдэхгүй болохоор энэ хүмүүсийг шууд ч буруутгаж болохгүй юмдаа.
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ