Монголдоо анх удаа дуу хөгжимд дуртай залуусыг нэгтгэж тэндээс нь хамгийн сайныг нь шалгаруулж од болох замыг нь нээсэн хүн бол Балхжав. Түүний олон жил үргэлжилсэн төсөл бол UNIVERSE BEST SONGS наадам. Эхний хэдэн жил үнэхээр сайн байсан ч сүүлдээ хэн дуртай нь орж гардаг шоу болон хувирсан гэж олон түмэн ам муутай болсон харагдана лээ. Харин орчин цагийн хамгийн шилдэг дуу хөгжмийн шоу бол THE VOICE. Энэ том шоу Монгол улсад зохиогдож өдгөө 4-н дугаар үзэгчдэд хүрээд байна. Харин шоунд оролцож байгаа хүмүүсийн 50 хувь нь олонд ямар нэгэн байдлаар танигдсан байсан ба тэдний дийлэнхийг UNIVERSE шоуны оролцогчид эзлэж байна. Бүр болоогүй хөтлөгч Анууш хүртэл дунд нь тууж яваа харагдсан. Дугаар бүрт 2-3 оролцогчийг universe -ийн тайзан дээр харж байсан ба өчигдөрийн хувьд Мишээл, Хулан нар оролцсон ба хоёулаа Укагийн багт орсон билээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна