Гантогоо хаягдаж, Мөөгий сонгогдов


Дуучин Маралжингоо шинэхэн хайрын харилцаагаа эхлүүлсэн гэдгийг та мэдсэн үү? Нэгэн хэсэг Гантогоотой хайрын романс эхлүүлсэн гэж сошиал орчинг шуугиулж байсан  тэрээр энэ талаараа ямар ч тайлбар хийгээгүй.  Гантогоо, Маралжингоо нар хамтдаа Яг түүн шиг шоунд оролцсон ба нэвтрүүлэг дууссаны дараагаас Маралжингоо гэнэт л хайртайгаа учирч түүнийхээ царайг гаргаагүй зургаар гангарч эхлэв. Гэтэл түүний найз залуу Гантогоотой тунчиг адилхан байсан тул тэднийг хайрын романс үүсгэсэн гэдэгтэй хэн ч маргасангүй. Тэгвэл дуучин бүсгүй Гантогоог хаяж шинэхэн амрагтайгаа халуухан байгаа сурагтай. Түүний шинэхэн амрагаар Татар хамтлагийн дуучин Мөөгий тодроод байна. Тэдний хувьд хамтдаа шинэхэн дэлбээлж буй хайрын талаар өгүүлэх дуу дуулсан нь өөрсдөдөө зориулсан гэнэ. Үүгээр ч зогсохгүй тэд хамтдаа Татар Маралжингоо нарын аялан тоглолт гэх нэрээр гадаад улсаар халуухан болзоод ирсэн гэнэ шүү. Харин тэд өөрсдийгөө зүгээр л уран бүтээлийн хамтрагчид гэсэн боловч арай л дотно байна уу үгүй юу? Тэдэнтэй хамт явсан Заяатай, Маралжингоо хамт авахуулсан зураг байхгүй хэрнээ манай хоёр дэндүү олон зурагтай байгаа харагдах юм. Үүгээр ч зогсохгүй урлаг соёлын тоглолтон дээр тэд дандаа хамт байж харагдах болсон гээд тоочоод байвал тэдний хайрын талаарх яриа үнэн гэдэг нь тодорхой байна. Ингээд Гантогоо хаягдаж, Мөөгий сонгогдлоо.