Тэмээгээр аялагч бүсгүй Н.Байгалмаагийн Лондон хүрэх аялал амжилттай үргэлжилж байна. Тэрээр өчигдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Шарга сумаас 10км яваад буудаллажээ. Говь-Алтай аймгийн Шарга сум нь аймгийн төвөөс баруун тийш 89 км зайтай бөгөөд далайн түвшнээс дээш 950-1200 метрт өргөгдсөн газар нутагтай юм.
Ерөнхийдөө Говь-Алтайд наймдугаар сард уулаараа цас ордог газар. Тэгвэл ийм хүйтэн жаврыг туулан эмэгтэй хүн тэмээгээр аялна гэдэг тийм ч амар даваа биш ээ. Тэр их хүйтнийг тэвчин яваа дайчин энэ бүсгүйн эсрэг сэтгэгдэл түүнийг улам ч хурцалж, харин дэмжигч олноос сэтгэлийн тэнхээг авч, итгэлийг нь үүрч явсаар хилийн баганад өдөр өдрөөр ойртсоор байна.
Тэрээр "...хэцүү хүнд зүйл тоо томшгүй олон байгаа ...Би зүгээр л муу байгаагаа харуулахыг хүссэнгүй, дээр нь ярих цаг болоогүй байна. Үнэхээр ядарч байгаа, гэхдээ даваад гарна.” гэж байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна