НИТХ-аас "Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг санаачлан өнгөрсөн сарын 22–нд "Соёлын төв өргөө”-нд зохион байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр НИТХ-аас нийслэл, дүүргийн Газрын албаны дарга нар болон дүүргийн НИТХ-ын дарга нарыг оролцуулсан "Газрын харилцаа” сэдэвт хурал зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнийг нээж НИТХ-ын дарга С. Амарсайхан үг хэллээ. Тэрээр "Энэ оны нэгдүгээр сарын 22-нд "Газрын харилцаа" олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт 520 гаруй өргөдөл гомдол ирүүлсэн. Бид өнгөрсөн хугацаанд иргэдээс ирсэн гомдол, саналыг ангилсан. Нийслэлийн газрын албатай холбоотой өргөдөл гомдлыг шийдвэрлүүлэхээр өнөөдрийн хурал зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Нийслэлийн Ажлын албанд нийт 521 өргөдөл гомдол ирсэн. Хэлэлцүүлгийг СТӨ-нд зохион байгуулж байх явцад 92 өргөдөл, нийтдээ 613 санал, гомдлыг хүлээж авсан. Түүнийгээ агуулга, хэлбэрээр нь ангилахад газар эзэмших, өмчлөхтэй холбоотой маргаан ихэнх хувийг эзэлж байгаа нь харагдаж байна. Үүнээс гадна газрын албаны алба хаагчид, дарга нарын ажлын зохион байгуулалт иргэдийн санал, гомдлыг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон ажилчдын ёс зүй, харилцаа, мэргэжлийн ур чадвар зэрэгтэй холбоотой гомдол ч их байна” гэлээ.
Энэ уулзалт зөвлөгөөний үеэр НИХТ-ын дарга С.Амарсайхан нийслэл, дүүргийн Газрын албаны дарга нарт хандаж үг хэллээ. Тэрээр "Улс төрийн оноо авах байдлаар асуудалд хандаж болохгүй. Үүнээс болж нийслэл өнөөдөр ямар байдалд хүрээд байгааг анхаарч, алдаа оноогоо засах хэрэгтэй. Энд нэг зүйлийг зориуд хэлэхийг хүсч байна. Мөнгө төлж хэн нэгний үг, С.Амарсайханы амыг хааж болно оо, Э.Болорчулуун аа. Гэхдээ ард түмний гомдол, бухимдлыг нууж, хааж хуулийг та нар худалдан авч чадахгүй шүү. Өнгөрсөн сард болсон хэлэлцүүлгийг зохион байгуулахад иргэдийн санал гомдол болон газрын албаны ажилчин, алба хаагчтай холбоотой, зарим нэг өмчийн албын албан тушаалтнуудтай холбоотой иргэдийн санал, гомдлыг тэр чигээр нь боомилсон. Өнөөдөр байгаа нөхцөл байдлыг далдалдаг, байхгүй зүйлийг байгаа юм шиг ярьдаг зүйлээсээ татгалзах хэрэгтэй” гэв.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ