Х-ТҮЦ пордакшны жүжигчин Бархүү гэр бүлээ хайрлахыг зөвлөлөө. Тэрээр Гэр бүлээ хайрлаарай... Учир нь энд л таны аз жаргал, баяр баясгалан оршдог.
Эцэг эх байна гэдэг хамгийн шилдэг ажил. Бас хамгийн хүнд үүрэг ч мөн. Үр хүүхдүүд бол эцэг эхчүүдийн сэтгэлийг сэргээх шалтгаан болдог ч үүн шиг цуцааж ядраадаг үүрэг байхгүй. Гэвч энэ дэлхийн өөр хаанаас ч үл олох тэр аз жаргалыг бид гэр бүлээсээ мэдэрч чадна.Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аз жаргал гэдэг юунаас ч илүү үнэтэй.
Та энэ үгтэй санал нийлж байвал, өнөөдрөөс эхлэн гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалаа сахин хамгаалахын төлөө гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцан, хамтдаа ямар нэгэн хэрэгжүүлэлт гаргаасай гэж хүсэж байна. Жишээлбэл: "Манай гэр бүл өнөөдрөөс эхлэн оройн хоолоо идэхдээ зурагт үзэхгүй, хамтдаа халуун дулаан яриа өрнүүлэн хооллох болно", "Манай гэр бүл өнөөдрөөс эхлэн биенийгээ юм ярьж байхад, утсаараа оролдох юмуу ямар нэгэн зүйл хийхгүй, анхааралтай сонсоно", "Манай гэр бүл өнөөдрөөс эхлэн зурагт үзэх, гар утсаараа оролдох, интернэт орох цагийн хуваарь гаргана" гэх мэт. Та бүхэн ямар хэрэгжүүлэлт гаргаснаа бусадтайгаа хуваалцахыг хүсвэл соммент үлдээгээрэй! Танай гэр бүлд аз жаргал хүсье хэмээжээ. Сонирхуулан дуулгахад саяхнаас жүжигчин Одончимэгийг хөл хүнд болсон гэх шуум яваад байгаа билээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна