-Хамгийн түгээмэл бэлгэнд чихэр, шоколад орж байна-
Европт Гэгээн Валентины өдрийг XIII зуунаас эхлэн тэмдэглэж иржээ. Энэ хугацаанд Европын улс орон бүр төдийгүй өөр тивийн улс орнуудад ч өөрсдийн. гэсэн “Валентины” уламжлал тогтжээ. Ялангуяа энэ өдөр дурлалт хосуудын бие биедээ өгдөг бэлгүүд харилцан адилгүй байдаг.
Хамгийн түгээмэл бэлгэнд Валентины ил захидал, шоколад, чихэр, бялуу зэрэг төрөл бурийн амттанууд ордог. Амттаныг хамгийн гол нь зүрхэн хэлбэртэй саванд боож өгөх ёстой..jpg)
Энд хайрын илгээмжийг зөвхөн хайртай хүндээ төдийгүй найз нөхөд, гэрийн тэжээвэр амьтандаа өгч болно. Эртний уламжлалаар бол хоёрдугаар сарын 14-нд нөхөрт гараагүй эмэгтэйчүүд нар мандахаас өмнө босч, цонхны дэргэд очин тохирох эрээ хардаг. Анх харсан эр нь түүний заяаны хань мөн гэж итгэдэг байжээ.
Эрчүүд дурлалт бүсгүйдээ хатаасан цагаан цэцгээр бэлэг барьдаг..jpg)
Энэ өдөр үнэт эдлэл, дөрвөн мөрт шүлэгтэй ил захидал бэлэглэдэг.
Тус улсад Валентины өдрийг “амттай өдөр” хэмээн нэрлэдэг аж. Учир нь энэ баярын хамгийн түгээмэл баяр нь амттан гэнэ.
Гэгээн Валентины өдөр япончууд хамгийн чанга, халуухнаар хайраа илчлэх сорилттой тулгардаг. Залуу охид хөвгүүд гүүрэн дээр гарч зогсоод ээлж ээлжээрээ хайраа илчлэн хашхирдаг аж. Энд хамгийн түгээмэл бэлэгт шоколад ордог. Охид түрүүлж сонгосон хүндээ бэлгээ барина. Эрчүүд ч бас хайртай хүндээ хариу бэлэг болгож, сарын дараах “цагаан өдөр”-өөр цагаан шоколад бэлэглэдэг байна..jpg)
Ёстой л тэнгэр нижигнэтэл тэмдэглэдэг газар. Эхээс төрсөн биеэрээ, нүцгэн хурим хийх нь ч энүүхэнд.
Латин Америкийн бусад орнуудын адил энд Гэгээн Валентины өдөр нь Хайр дурлал, нөхөрлөлийн өдөр гэдгээрээ алдартай. 2012 оны энэ өдөр 6.2 мянга орчим хос бөөнөөрөө хуримлаж байсан түүхтэй..jpg)
Валентины өдрийг тэмдэглэхийг сайшаадаггүй. Саудын Арабт энэ өдрийг тэмдэглэвэл өндөр торгууль ногдуулдаг.
ХАЙРТАЙ ЗАЛУУДАА ЮУ БЭЛЭГЛЭХ ВЭ?
Хайртай залуудаа Гэгээн Валентинаар бэлэг сонгох нь амаргүй ажлын нэг. Ялангуяа баяр болгоноор цамц, зангиа, түрийвч мэтийг авдаг түүнд арай өвөрмөц сэтгэгдэл үлдээхийг хүсвэл дараах зөвлөгөөнд анхаараарай. Энгийн хэрнээ хэрэгтэй бэлэг байх болно шүү, хайртад чинь..jpg)
Хайртай хүнээ тайван сайхан нойрсоосой гэж хүсдэг бол аль болох дулаахан байхад нь анхаарах хэрэгтэй. Өнгөлөг халат, эсвэл зөөлөн дулаахан унтлагын хувцас хамгийн зөв сонголт байх болно.
Эрчүүдэд өгөх бэлэг чамин төдийгүй хэрэгцээтэй байх ёстой. Тиймээс загварлаг, орчин үеийн чихэвч бэлэглэвэл дуртай дууныхаа дуугаралтыг дээд зэргээр мэдэрч, тэр тоолондоо танд талархах нь лавтай.
Хайртай залуу, нөхөр тань ямар нэгэн хамтлаг, дуучны дуунд маш их дуртай бол юу хийх вэ. Дуртай хамтлагийнх нь тоглолт хагас жилийн дараа болсон ч бай хамаагүй, түүндээ тасалбараар нь бэлэг бариарай. Хайрт тань тэр өдрийг тэсэн ядан хүлээж, танд баярлах болно.
Хамгийн гол нь хэрэгцээтэй бэлэг гэсэн шүү дээ. Тиймээс дулаахан ороолт, малгайн хослол аваад өгчих. Хүйтэн өдөр даарахгүй, таныг үргэлж дурсах болно.
Ном унших үнэхээр дуртай эрчүүдэд л тохиромжтой. Харин уншдаггүй хүнд бэлэглэвэл гомдоож мэднэ шүү.

Ямар бэлэг сонгох вэ хэмээн толгой гашилгах завгүй байгаа бол эрхийн бичиг худалдаж аваад бэлэглэчих. Гоо сайхан, массажинд орох, цана тэшүүрээр гулгах, хэл сурах гээд юуны ч эрхийн бичиг байж болно шүү дээ.
Хайртдаа баярын өдөр бэлэг худалдан авч амжаагүй бол бялуу өөрийн гараар хийж өгч болно. Зүрхэн хэлбэртэй, амтлаг крем, шоколадтай, гараа гарган хийсэн бялуу хайртыг тань хэзээ ч сэтгэл гонсгор үлдээхгүй ээ.
ХАЙРТАЙ БҮСГҮЙДЭЭ ЮУ БЭЛЭГЛЭХ ВЭ?
Эмэгтэйчүүд юу хүсдэг гээч? Романтик байдал, турахыг. Сүүлчийн хүслийг нь та баярын өдрөөр биелүүлж чадахгүй ч романтик байдлыг бүрдүүлж чадна. Эрчүүдийн хувьд хайртай бүсгүйгээ баярлуулах бэлгийн маш олон санаа бий. Үүгээрээ тэд бүсгүйчүүдээс азтай. Энд зарим санааг нь цухас дурдахаар шийдлээ.

Ийм бэлэг хараад хайртай эмэгтэй тань лав гомдохгүй. Харин түүндээ тохирох өнгийг сонгохын тулд цув, пальтоных нь өнгийг анхаараарай. Тэгээд худалдагчаас нь сайн зөвлөгөө авч, сонголт хийх хэрэгтэй. Эсвэл дулаан өнгөнд дулаан өнгө, хүйтэнд хүйтэн зохицдог гэсэн дүрмийг ашиглахад л хангалттай.
Өдгөө ийм савыг авдар, чемодан, цүнх гээд янз бүрийн хэлбэртэйгээр худалдаалж байгаа. Ашигтай, байнга хэрэглэгдэх бэлэгний нэг байх болно.
Хайрын баярын онцгой бэлэг болно..jpg)
Хайртай бүсгүйгээ ямар гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэн хэрэглэдгийг мэдэхгүй бол гоо сайхны аятайхан дэлгүүрийн эрхийн бичиг аваад бэлэглэчих. Тэгвэл тэр өөртөө хэрэгцээтэй гэсэн бүтээгдэхүүнээ өөрөө сонгоод авчихна шүү дээ.
Үнэт металлаар хийсэн гоёл чимэглэл хэзээд байр сууриа алдахгүй. Шигтгээний хувьд заавал зүрхэн хэлбэртэй байх албагүй шүү дээ.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ