Монгол эмэгтэйчүүдийн үлгэр дууриал болсон энэ эмэгтэйгээр бахархах хүмүүс цөөнгүй. Ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, Монголд анх удаа гуравдагч хүчин эвслийг байгуулан, дайчин гарамгайгаар улс төрд дуу хоолойгоо хүргэн яваа ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун СТӨ-нд охинтойгоо үзвэр үзэж яваад бидний папараци дуранд өртлөө.
Эрдэм номын мөр хөөж, Кэмбрижийн Их Сургуульд доктор хамгаалсан тэрээр нэлээд хожуу гэрлэн 38 настайдаа анхны үрийн зулайгаа үнэрлэж, сүүлд 45 насандаа гурав дах хүүхдээ төрүүлсэн. Уулын спортоор хичээллэж, каратэгийн хар бүстэй гэхээр эмэгтэй хүнд тэр бүр байдаггүй тэсвэр тэвчээр түүнд заяажээ.
“Сэрэлт” киноны Орос докторт тоглосон ээжтэйгээ нас ахихын хирээр адилхан болж байгаа С.Оюун гишүүн ах Баярынхаа найзтай суусан гэдэг шүү.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо