Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэр хүндэд халдаж, гутаасан гэх үндэслэлээр буруутгажээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “ТЕГ-ын дарга асан Б.Хурц хууль бусаар хүнийг гаднын улс орноос хил дамнуулж авч ирсэн, С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг илрүүлээгүй байж хүмүүст ял шийтгэл ногдуулсан, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд авч өгсөн, Тагнуулын байгууллагын албан тушаалтныг хилс хэргээр шоронд хорьсон зэрэг асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулж тайлбар хийх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Мөн Засгийн газрын 11 дүгээр сарын 1-ний 304 дүгээр тогтоолоор ТЕГ-ын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр ажилд томилох болж, БНСУ-ын Элчин сайдаар явуулах гэж буй нь зохисгүй” хэмээн мэдээлсэн бөгөөд Б.Хурц түүнийг нэр хүндэд халдаж, гутаасан хэмээн шүүхэд өгөөд байсан юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна