The Voice of Mongolia-гийн эргэн тойронд өрнөж байгаа сонин хачин зүйлс олны анхааралд байсаар байна. Өчигдрийн дугаарын бас нэгэн содон оролцогч бол та бидний эчнээ таних Соёл-Эрдэнэ хамтлагийн гоцлол дуучин МУСТА Б.Цогтдэлгэр байлаа. Тэрээр 20 жилийн өмнө дуулж байсан, хэдийнэ олонд хүрч хит болсон өөрийн дуу "Түүнд би хайртай байсан" дуугаараа оролцсон юм. Түүний дуу хоолой үзэгчдийг шагшруулж байсан ч шүүгч нарын нэг нь ч эргэж харсангүй. Гэвч тэд эцэст нь эргэж хараагүйдээ бүгд харамссан юм. Эргэж хараагүй шалтгаанаа тайлбарлахдаа үнэхээр адилхан дуурайж дуулж буй өөр хэн нэгэн байна хэмээн бодсон гэв. Гэхдээ тэд ингэснээрээ энэхүү шоу нь хэр шударга болдог вэ гэдгийг харуулсан зүйл боллоо гэсэн тайлбарыг хэлж байлаа. Харин үзэгчдийн зүгээс дөрвөн шүүгчээс илүү хоолойтой гэсэн үнэлгээг авч чадсан билээ. Эргэж хараагүй дээ шүүгчид бүгдээрээ бантаж буруу юм хэлбэл үзэгчдийн үгэн дайралтанд өртөнө гэдгээ мэдэж байсан учир олигтой зүйл дугарч чадсангүй
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна