Ихрүүд ”Эрх саран”-г хамтдаа амилуулна


Сэрчмаагийн дуулж олноо хүргэсэн Эрх саран дууг Халиун яг түүн шиг шоугаар итгэхийн аргагүй адилхан амилуулсан нь тэднийг ихрүүд гэх яриаг үүсгээд авсан. Нэвтрүүлгийн дараа ч тэдний адилханг хүмүүс их л гайхаж байсан. Тэгвэл төөрөлдсөн урлагийн ихрүүд маань хамтдаа Эрх саранг амилуулна гэнэ шүү. Сэрчмаа хосуудад зориулсан тоглолтондоо Халиунаатай дуулахыг хүссэн ба дуучид аль хэдийнээ бэлтгэлдээ ороод эхэлсэн байна.