“Байх ёстой зүйл байрандаа л байсан дээр” гээд нэг үг байдаг даа. “Бага Тайз” хэмээх хошин урлагийн театрыг байгуулан Монголын үзэгчдэд танил болж байсан жүжигчин Батзаяагийн хөл нүцгэн байгааг манай дуран ониллоо.
Гэхдээ бага байхдаа ч гэсэн “Хөдөөгийн баясгалан” кинонд хотын хүүгийн дүрд тоглосноороо бүр ч олон жилийн өмнө Монголчуудад танигдаж байж. Энэ жилийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн түүнийг ихэнх хүмүүс “Энэ одоо нэр дэвшиж яах нь вэ дээ, хошин урлагтаа л тоглож байвал барав” гэх нь цөөнгүй байсан.
Тойргийнхоо сонгогчидтой уулзахад нь цугласан иргэд жаал инээлдэж байгаад л тардаг байлаа. Нэг хэсэг бор дарсанд дурлаж, мөрийтэй тоглоомонд хорхойссоноосоо болж амьдралаа алдсaан гэдгээ олон түмнээсээ тэр бүр нуугаад байдаггүй МУГЖ Батзанын Батзаяа нэр дэвшсэнээсээ хойш, улс төрийн буурь зааж ихэд ажил хэрэгч явах болсон сурагтай.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо