25 дугаар суваг телевизээр гарч байгаа 21.000 шоу нэвтрүүлэг нилээдгүй олон үзэгчийн сонирхолыг татаад байгаа.
Энэ удаагийн дугаар нь тун сонихролтой бөгөөд Солонгос улсад 21000 воноор амьдрах. Харин оролцогч нь та бидний сайн мэдэх жүжигчин Адъяа, Мөөжиг.
Хоёр оролцогчын маань ширүүхэн өрсөлдөөн нилээдгүй сонирхолтойгоос гадна олон хүний шүүмжлэлийг дагуулаад байгаа. Тэр дундаа Мөөжиг.
Мөөжигийг хүмүүс амиа бодсон, эр хүн байж муухай зантай, энэ шоунд ийм амиа бодсон хүн орж байсныг санахгүй байна гэх мэтчилэн шүүмжилсээр. Мөөжиг үнэхээр ийм залуу гэж үү! Аль эсвэл нэвтрүүлгийн зүгээс Мөөжигт оноосон дүр нь үү?
Харь нутагт мөнгө олох гэж ажиллаж амьдардаг Монголчууд бодит амьдрал дээр яажшуухан байдаг, хэдэн цаас олох гэж яаж зүдэрдэг, олсон хэдээ өөрөөсөө ч харамлан байж хэрхэн зарцуулдаг. Ялангуяа харь газар бие биенээ түшиж, тусламж дэмжлэг үзүүлээд явахын оронд нэгэн дээрээ тоглолт хийгээд явдаг хүмүүс зурагтаар л гардаггүй болохоос амьдрал дээр хэдэн зуугаараа..
Гадаадад л байвал тэд мөнгөтэй, сайхан амьдардаг. Энд мэдэрдэг стресс, утаа униар, гардаг асуудлыг мэдэхгүй, эх орноо санадаггүй гэдэс цадгалан, санаа амар, сэтгэл тайван байдаг гэж боддог үзэгчдэд хандан тэнд жинхэнэ амьдрах гэсэн тэмцэл, гэр бүлээ гэсэн зүтгэл, хайртай бүхнээсээ холдсон харуусал, биеэ үл хайхран гаргасан хөлс гээд золиосолсон нандин бүхнээ зүрхэндээ тээгээд, сэтгэлээ чангалаад гүрийдэг СУПЕРҮҮД бдаг юм шүү гэдгийг жүжигчдээр дамжуулан харуулж байгаа ч юм шиг.
Үзэгч та муулахаасаа өмнө нэгийг бодож нөгөөг тунгаана байгаа.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна