Энэ онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийднэ гэж том дуугарсан Ц.Цогзолмаа сайд үнэн хэрэгтээ үйл хэргээрээ хэлснээ батлах уу гэдэг нь хүлээлт үүсгэсэн сэдэв яах аргагүй мөн л дөө. Үнэхээр л боловсролын салбарын хурцадмал асуудлуудыг шийдэх хүсэл, зорилготой сайд бол гадны улс орнуудаас орж ирж буй зээл тусламжийн санхүүжилтээс дөмөгхөн шиг хөрөнгө мөнгийг салбар луугаа татах талаар тод дуугаар хэлж ярьж, гарцыг эрэлхийлэх ёстой. Гэтэл салбарын сайд Ц.Цогзолмаагийн өмнөөс ажлыг нь өөр бусад гишүүд хийгээд сууж байх юм.
Хатагтай Ц.Цогзолмаа энэ өдрүүдэд өвлийн олимп гээд сүрхий завгүй явна. Ямартаа л өөрийн фэйсбүүк хуудаснаа “Сөүл хотын Монгол сургуулийн шилдэг багш нарт Өвлийн олимпийн томилолтын үеэр амжуулж Засгийн газрын салбарынхаа шагналыг гардуулж өглөө” гэсэн постыг малийтал инээсэн зурагтайгаа оруулж сууна. Түүнд үнэхээр шагнал гардуулах чухал байгаа бололтой. Түүний зардал бас л улсаас гарч буй. Түүнийг ийнхүү аз жаргалтайгаар шагнал гардуулаад явж буй энэ өдрүүдэд мянга мянган хүүхэд сургууль, цэцэрлэгийн асуудалтай хүнд байдалд байгааг ойлгохгүй яваа бололтой. Боловсролын салбарт үнэхээр аврагч хэрэгтэй байна. Тоолж барамгүй асуудал байхад салбарын сайд нь шагнал гардуулаад явж байх юм. Энэ түүний хийх ажил мөн үү. Үүнээс гадна өвлийн олимпийн бүрэлдэхүүнд яасан олон дарга нар багтаа вэ? Тийм олуулаа юу хийх гэж байгаа юм бүү мэд. Бүгд нэг нэг шагнал гардуулах гэж яваагүй л байлгүй.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ