Францын Везуль хотноо болсон Азийн олон улсын кино наадамд Монгол Улс онцлох орноор сонгогдож, Франц Улсад суугаа Монголын Элчин сайдын яам хамтран зохион байгуулагчаар оролцжээ.
Энэ жилийн наадамд Азийн 22 орны 90 кино оролцсоноос 17 нь Монгол кино байсан бөгөөд тус наадмын тусгай зочноор Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, кино найруулагч Д.Бямбасүрэн, СТА дуучин Г.Мягмарсүрэн нар оролцов. Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн өөрийн найруулсан “Хүн чулууны нулимс”, “Амин мөр” зэрэг бүтээлүүдээ танилцуулсан байна.
Мөн энэхүү наадмын хүрээнд энэ сарын 2-нд “Монголын үдэш” арга хэмжээг зохион байгуулж, урлагийн тоглолт, Монголын тухай асуулт, хариултын тэмцээн болжээ. Түүнчлэн Монгол Улс онцлох орноор сонгогдсонтой холбогдуулан Везуль хотын захиргааны байрны хашаанд наадмыг дуустал Монгол гэр байрлуулж, сонирхсон бүх хүмүүсийг сүүтэй цайгаар угтаж, монголын ёс заншил, соёл ахуйг танилцуулсан сайхан арга хэмжээ болсон байна.
Азийн олон улсын кино наадам өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 6-ны өдрүүдэд болж өндөрлөсөн.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ