Янаг хөтлөгч юу ярив


Цаг агаарын мэдээ үзчихээд дараа нь хүн градус асуухаар мэддэггүй гэх яриа бий болоод удаж байна. Богино даашинзтай хөхөө бараг л ил гаргасан янаг хоолойтой бүсгүйчүүд цаг агаарын мэдээ хөтлөнө гэж зүгээр "алаад хаячихаж" байгаа юм. Тэдний анхдагч гэж нэрлэгдэж болох нэгэн бол Боловсрол телевизийн хөтлөгч Аригун. Гадныхныг дууриаж "секси" бүсгүйчүүдээр цаг агаар уншуулах Моод үүнээс эхлэлтэй. Цаг агаарын хөтлөгч хийж олонд танигдаж өдгөө энд тэндхийн шоу хөтлөж явлаг болсон Аригун өөрийнхөө талаар ийн ярьжээ. Тэрээр “Би тачаангуй, секси хувцаслаж янаг дуу хоолойгоор үзэгчдээс хандалт авна гэж төсөөлж явсан удаагүй ээ. Учир юу вэ гэвэл миний өөрийн өгөгдөл нөгөөх мөн чанар нь тачаангуй, секси, эрчүүдийн дур хүслийг татах тэмүүлэлтэй хүн огтоос биш. Энэ бол эфирийн “дүр”, цаг агаарын хөтөлбөрийн контентийн хэлбэр шинж байсан. Өнгөц шинж чанар, гоо сайхан төрх, том хөх өгзөг, үс гэзэг ач холбогдол өгөх үнэт зүйлс биш. Би зүгээр л гоё ганган хүүхэн байсан бол “Боловсрол” телевиз надад тайзан дээр гарах эрх олгохгүй. Энэ бүгдэд тэмцэл байсан. Өөрөө өөртэйгөө тэмцэлдэнэ, хүчилнэ, шүүмжилнэ, дайчилна. Би их сонирхолтой амьдралыг туулж явна” хэмээжээ. Сонирхуулахад Б.Аригун өнөөдрийг хүртэл найз залуугүй яваа бөгөөд өөрийнх нь үнэлэмжинд таарах залуугаа хайж яваа аж.