Ерөнхийлөгчид би ямар гай тарьсан гэж..!!!


Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түүнийг идэвхитэй дэмжиж байсан хүний нэг бол яах аргагүй сэтгүүлч Мөнхбаясгалан. Түүнийг МҮОНТ-ийн захирал болох гэж байна. Ерөнхийлөгчийг дэмжиж түүнийхээ хариуд ийм шагнал хүртэж байна гэх цуу яриа тараад буй. Тэгвэл Мөнхбаясгалан үүнтэй холбоотой нийтлэл цахим хуудаснаа оруулжээ. 

Ерөнхийлөгчид би ямар гай тарьсан гэж..!!!

Намайг МҮОНРТ-ийн дарга болох нь гэж айж атаархаж яваа нөхөддөө хэлье. Би үнэхээр тэнд очиж алба хаая гээд зүтгэвэл очиж чадна. Гэхдээ би та нар шигээ албан тушаалын араас нойр хоолгүй зүтгэдэг тэнэг биш ээ!!! Надад үзэгчид хийгээд нийгмийн дэмжлэг хангалттай, би хүссэн сэдвээ сонгож дуртай нэвтрүүлгээ хийж явна. Надад юу дутлаа гэж эрх мэдэлтнүүдийн өмнө бөхөлзөж нахилзаж байдаг албан тушаалд очиж тархиа өтөөх билээ. Би чинь албан тушаалтны өмнө адарч, ард түмнийхээ өмнө бөхөлзөж явдаг нэгэн билээ... Шулуухан хэлье, надаас айх хэрэггүй би тэнд чинь тоож очихгүй ээ, албан тушаалд дуртай миний муусайн найз нар минь ээ ...АН болон Ерөнхийлөгч Х.Баттулга, З. Энхболд даргад би ер нь ямар гай тарьсан гэж тэд намайг МҮОНРТ ийн дарга болгох билээ дээ!!!