Сүүлийн үед толгойтой хэн бүхэн нүүр будалтын хичээл зааж, тураах иог хичээллүүлэх болж энэ төрлийн сургалт борооны дараах мөөг мэт олширчээ. Тэгвэл тэдний энэхүү бизнесийг сурталчилж амьжиргааны мөнгөө олдог хэсэг бүлэг бий болжээ. Тухайлбал, “Би эмэгтэй хүн” киногоор олонд танигдсан жүжигчин Б.Шүүдэрцэцэг, УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг тэргүүтэй залуу жүжигчид нүүрээ будаж нөгөө хувцсаа өмсөөд Монголын охид хүүхнүүдийг гоё сайхан болгох ажлыг сошиалаар сурталчилсаар байгаа нь “ жинхэнэ жүжигчний хийх ажил биш” хэмээх шүүмжлэлд өртөхөд хүргэжээ. Ялангуяа сошиалаар шүүмжилсэн хэн бүхэнтэй хэрэлдэх болсон Б.Шүүдэрцэцэг ёс зүйн талаасаа ахмад жүжигчдээс зэмлэл хүртээд байгаа ажээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна