Энэ парламентад нэг хүн дэндүү их ганцаардаж байгаа. Магадгүй өөрт нь шал дэмий сонгогдов уу даа ч гэж бодогддог байх. Төрд түмнээ төлөөлж, тэднийхээ дуу хоолой болж ажиллана гэдэг хүссэн аавын хүү болгоны хийгээд байдаг ч ажил биш биз. Гэхдээ энд С.Жавхлангаас ч дор, яах учраа олохгүй туг дарцаг бологсод олон бий л дээ. Харин тэднээс ялгаатай нь гавьяат маань тойргынхоо иргэдийн төлөө дорвитой ажил хийж чадахгүй байгаа даа харамсаж, ичиж бас үгээ хэлж сууна. Ямар сайндаа л чуулганы танхимын сандал ширээг улаан, цэнхэр өнгөөр ялган будчихвал яасан юм бэ гээд санал гаргаад сууж байх вэ дээ. Түүний хэлсэн үг бүрийн ардаас УИХ-ын гишүүд элэг доог болгон шоолж байна. Уг нь С.Жавхлан иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөлөл. Тэр сонгосон түмнийхээ үгийг л хэлж байна. Гэвч намд харьяалагдах нөхдөд ардын үгс инээдтэй санагддаг бололтой. “Монгол хүн харьд боолын ажил хийж байхад төр засаг гэж байгаад яах юм бэ” гэж хэлсэн гишүүний үг үнэн боловч, дарах жингүй байгаа нь л харамсалтай. Монголоо боддог Монгол олон болно гэдэгт итгэж байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна