Холливудын хамгийн дур булаам эгч дүүс


Линдси ба Эли Лохан

 17 настай Эли Лохан эгчийнхээ араас орох их боломжтой. Од болох талаасаа шүү дээ. Харин тэрээр хар тамхи огт хэрэглэдэггүй, элэдв зугаа цэнгэл эрчүүдтэй нэр холбогдоод байдаггүй нэгэн. Өнгөрсөн онд Эли модель болсон. Линдси дүүгээрээ өөрийн нэрийн «6126» хэмээх бренд хувцасаа сурталчлуулдаг.  

 

Пэрис ба Ники Хилтон

 Зочид буудлын хаант улсын бас нэгэн залгамжлагч нь Ники юм. Тэр папарацциудаас байнга далд байхыг эрхэмлэдэг. Тэр модель, дизайнерий чиглэлээр багагүй амжилтанд хүрээд байгаа. 

Хлоя, Кортни ба Ким Кардашьян

Эгч дүү гурав. Тэд бүгд л дур булаам царай, сайхан бие хаатай. Ким өгзөгнийхөө ачаар Женнифер Лопестой өрсөлддөг бөгөөд “Америкий шоу бизнесийн хамгийн сайхан өгзөг” хэмээн цол гуншинтай.  

Хилари ба Хейли Дафф

Хейли өөрийн бага дүү болох Хилларитай хамт “Бодит охид” хэмээх кинонд тоглосон. Хилари түүнээс хойш жүжигчиний карьераа хөөсөн бол Хейли өөр амьдрал сонгожээ. 

 

Эшли ба Жессика Симпсон

Тэд эрс тэс өөр хүмүүс. Наад зах нь Эшли хар үстэй, туранхай харин Жессика махлаг шаргал үст. Жесс саяханаас махаг хүүхнүүдэд зорилсан хувцас үйлдвэрлэн амжитанд хүрээд байна. Харин Эшли энгийн л амьдралтай нэгэн.

 

Пенелопа ба Моника Круз

Пенелопа “Карибын дээрэмчин”-д тоглоход дүү Моника нь туслах кадрт хальт гараад өнгөрчээ.  Моника мэргэжлийн бүжигчин. Mango брэндийн хувцасны нүүр царай болоод байгаа. Испанидаа бол Моника жинхэнэ од ажээ. 

 

Венус ба Серена Уильямс

Эгч дүү Уильямсууд эртнээсээ л алдартай. Хоёулаа тамирчин, тачаангүй дүр төрх, бие хаатай, халуухан бүсгүйчүүд.

Бейонсе ба Соланж Ноулз

Бейонсе, Соланж хоёр зэрэг R&B стилээр дуулж эхэлсэн. Гэвч дүү нь эгч шигээ нэр алдартай болж чадаагүй юм. Тэгэх ч үгүй бололтой

 

Мэри-Кейт ба Эшли Олсен

 Тэд эхнээсээ л гараагаа зэрэг эхэлсэн. Тэд ихрүүд. Есөн сартайдаа л кинонд тоглож эхэлсэн юм. Одоогоор уран бүтээлээ тусдаа хийж байгаа. 

 

Кайли ба Данни Миноуг

Даннигийн бие даасан уран бүтээл 1991 оноос эхэлжээ. Анхны дебют сингль «Love And Kisses» нь мөн онд гарсан. Гэвч түүний хөгжмийн карьер эгчийнхээ сүүдэрт дарагдсан гэдэг.  Данни өөрийг нь эгчтэй нь харьцуулахад их дургүй.


Бритни ба Жейми Линн Спирс

Жейми Линн карьераа «Дисней» компанийн залуусын гэх цуврал киногоор эхэлүүлсэн. Гэтэл 16-тайдаа гурван сартай жирэмсэн хэмээн олныг алмайруулж байлаа. Хүүхдийнх нь эцэг бараг насанд хүрээгүй баньд байжээ.Анна-Линн ба Энжел МакКордТэд тун төстэй. Анна-Линн нь «90210» цувралд тоглон нэр алдартай болсон бол Энжел өнөөг хүртэл дарууханаар амьдарч байна.