Apple компани өчигдөр 2017 оны дөрөвдүгээр улирлын санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. Сүүлийн улиралд тус компани 77.3 сая iPhone борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 1.24 хувиар буурсан үзүүлэлт болжээ. 2016 оны дөрөвдүгээр улиралд Apple 78.3 сая iPhone зарж байсан юм.
Гэхдээ тус компанийн гар утасны борлуулалтын орлого өмнөх оны дөрөвдүгээр улирлын $54.38 тэрбумаас $61.58 тэрбум болж, 11.69 хувиар өссөн байна.
Үүний гол шалтгаан нь өндөр үнэтэй iPhone X-ийн нөлөө ажээ. Өнгөрсөн улиралд зарагдсан нэгж iPhone-ий дундаж үнэ $796 байсан бол 2016 оны сүүлийн улиралд энэ үнэ $694 байсан юм.
Энэ нь $1,000-ын үнэтэй iPhone X-ийн үзүүлсэн нөлөө гэнэ.
Дүгнэж хэлбэл iPhone X-ийн ачаар Apple компани дөрөвдүгээр улиралд цөөн гар утас зарсан ч борлуулалтын орлогоо өсгөж чаджээ.
Тус компанийн нийт бүтээгдэхүүний борлуулалт жилийн өмнөх улирлаас 13 хувиар өсөж, $88.3 тэрбумд хүрсэн байна.
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал