Дэлхийн хөгжмийн урлагийн хөгжил дэвшлийн хандлагыг шууд утгаар нь хуулбарлахаасаа илүүтэй Монголчуудынхаа оюун санааны хөрсөнд зөв буулгаж, өөрсдийнхөөрөө үзэл бодол,цаг үеээ дуундаа мөнхлөн үлдээдэг цөөхөн хамтлагуудын нэг нь “НОЁН НОХОД буюу MR.DOGGS “ хамтлагийг би сайн мэднэ.Тэр болгон уулзаад үерхээд,нөхөрлөөд явахгүй ч гэсэн уулзалт, арга хэмжээ,хүлээн авалтан дээр таарахаараа мэнд устай сайхан харилцаатай явдаг.Элдэв гавьяа шагналаар хамтлагийнхаа өмнө цоллуулалгүй ОХИН ЗАЯА дуугаараа анх Монголын рок попын тайзнаа ГОЁО гарч ирснээр нь миний сэтгэлд үлджээ.
Хацар гоо Монгол охидынхоо тухай УГЗ,хөгжмийн зохиолч Г.Энхбаяр /Хоовон/ ах “ОХИН” нэртэй дуу зохиогоод бараг 10 гаруй жилийн дараа “НОЁН НОХОД буюу MR.DOGGS “ хамтлаг ОХИН ЗАЯА нэртэй дуугаараа олны сонорыг баясган цаг үедээ хит болж байсныг сайн мэднээ. Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн тус хамтлагийг үүсгэн байгуулж уран бүтээлээ хамтран хийж тэдний дуулсан цоглог, эмоцитой дуунууд ар араасаа хэт богино долгионы радиогоор цацагдаж байхад рок- поп хөгжмийн урсгал ид зөв урсгалаараа дэгжин дээшилж, чөлөөт өрсөлдөөн үнэн сайхнаараа явж байсан юм шүү.
Дуу гэдэг өнгөрсөн үеийг хүмүүний сэтгэлд эргүүлэн авчирдаг, ой санамжин дахь дурсамжийг сэргээдэг гайхамшиг учраас “НОЁН НОХОД буюу MR.DOGGS “ хамтлаг гэгээн хайрын өдөр үзэгч фенүүдтэйгээ дахин учрах болсон баярт мэдээг сонслоо.
Хайр сэтгэл,залуу нас, гоё мэдрэмж, уянгын агшин,гоо үзэсгэлэнг тэд авчирах болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна.АМЖИЛТ ХҮСЬЕ.
Сайн сайхан яваа дүү нарын уран бүтээл улам өөдрөг, дууных нь жигүүр хүмүүний зүрх сэтгэл рүү нисэн дүүлэх болтугай хэмээн ерөөе!
Тэргүүний сонсогч,фэн МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Ган-ОЧИР
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал