Хөтлөгч Чимгээгийн хурц төрх


Монголын үндэсний телевизээс “час” хийсэн нэвтрүүлэгчид гарсны нэг нь Чимгээ. Угаас хүнийг “болтол” нь сургадаг газраас цойлж гарч ирнэ гэдэг өөрөө авьяас болоод хөдөлмөр юм. Даль жигүүр нь ургаад ирэхээр нисээд яваад өгдөг нь манайхны гэм биш зан. Чимгээгийн хувьд үндэсний телевизийг орхиж шилдгүүдийн эгнээнд багтсан Монгол HD-г сонгосон. Тэгвэл эелдэг зөөлөн нэвтрүүлэгч Чимгээгийн өөр нэгэн төрх олны анхаарлыг татаад байна. Тэрээр энэ удаа нэгэн газрын нүүр царай болсон ба их л хурц бөгөөд эрхэмсэг төрхийг гаргажээ.