Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, аймаг, орон нутгийнхаа талаар зарим мэдээллийг танилцуулав. Говьсүмбэр аймгийн иргэд ерөнхийлөгчөөс олон асуулт асуусан ба “Бодлогогүй, чадваргүй дээрээс нь тансагласан УИХ-ыг тараамаар байна. Бид таны ард байгаа учраас та ард түмнээ бодно уу. Яагаад гэвэл ард түмэн сөхөрч байна. Ард түмэнтэйгээ хамт байна гэж хэлээд шүлс нь хатаагүй байхад л долоон төрлийн татвар нэмлээ. Тэгсэн мөртлөө Засгийн газар нефть импортлогчдод барьцаалагдаад онцгой албан татварыг нь тэглэчихлээ. Ард түмэн татвараа болиоч гэхээр нохой хуцсан мэт хандаж байна. Итгэх хүн та л үлдлээ гэж бодож байна” гэсэн иргэний үгэнд ерөнхийлөгч
“Та бүхний ярьж байгаа гол асуудлуудыг сайн сонслоо. Намаар талцдаг зэрэг асуудлыг танай аймгийн иргэд илүү ярьж байна. Бүх асуудлын үндэс нь ядуурал гэж би харж байгаа. Хүн бүр ажил, төрөлтэй, завгүй байх юм бол заавал намд шургалж ажилтай болох шаардлагагүй. Тиймээс би тендер нэрээр хэдэн компани баяждаг, уул уурхайгаар хэдхэн улстөрч баяждагаа болиоч ээ гэж уриалж байгаа. Том, том төслүүдээ хөдөлгөж иргэдээ ажилтай, орлоготой болгохыг би уриалж яваа.
Өртэй холбоотой асуудлуудыг мөн та бүхэн ярьж байна. Өнөөдөр улсын өр 26 тэрбум ам.доллар боллоо. Энэ мөнгөөр юу хийсэн, хаачсан бэ. Өр, зээл тавиад юм бүтээдэг юм бол яагаад бид өдийг хүртэл ажилгүй, ядуу байгаа юм бэ. Энэ өр гурван сая иргэнтэй улсад асар их мөнгө. Дөрөв, дөрвөн жилээр төр барьж байгаа энэ төрд хариуцлагын тогтолцоо, бодлогын залгамж халаа гэж байхгүй байна. Энэ байдлыг багасгах гэж ард түмэн намайг сонгосон байх гэж бодож байна. Ийм том газар нутаг дээр бид багталцахгүй болтлоо хагаралдаж байна. Ийм байж болохгүй.
Намайг иргэдтэй уулзах үеэр иргэд УИХ-ыг тараах талаар ярьсан. Ярьсан хүнийг дэмжээд иргэд алга ташиж байгаа. Үүнийг мушгиад, эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч нь УИХ-ыг тараах талаар яриад явна гэж мушгин гуйвуулж байна. УИХ дээр би утааны асуудал ярьсан. Энэ үеэрээ онц байдал зарлах тухай, 20-иод жил утаа ярьсан ч зөвхөн хэдхэн компани, улс төрч утаагаар бизнес хийгээд байгаа талаар ярьсан. 147 тэрбум төгрөг, олон сая ам.долларыг зөвхөн утаагүй зуух нэрээр зарж, үрсэн байна. Утаа багасаагүй, утаанаас болж амь эрстэж байгаа, дутуу төрж байгаа эмэгтэйчүүд олон бий. Ингээд онц байдал зарлах тухай санал УИХ-д өгсөн. Харамсалтай нь, онц байдал зарлаагүй, дахиад зуухны тухай асуудал яриад байсан. Тиймээс иргэд УИХ-ыг тараах талаар саналыг иргэд гаргах юм бол дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн” гэлээ.
Мөн Ерөнхийлөгч иргэдийн сонирхсон бусад асуултад хариулж, төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал